Өмнөд Солонгос: Ульсан хотод халимны наадам боллоо

Өмнөд Солонгос: Ульсан хотод халимны наадам боллоо


   Өмнөд Солонгосын уламжлалт “The Ulsan Whale” наадам есдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд боллоо. Энэ нь тус улс дахь халимны сэдэв бүхий цорын ганц наадам бөгөөд энэ жил “Халимны бэлэг” уриатайгаар зохион байгуулжээ. Өмнөд Солонгосын халим агнуурын түүхэн төв, далайн боомт хот Ульсанд халим агнахыг 1986 онд хориглосон бөгөөд 3000 жилийн түүхтэй гэж үздэг халимны соёлыг хамгаалах зорилгоор сүүлийн 25 жил энэ баярыг тэмдэглэж байна. Улмаар энэ жилийн наадамд халимны үзүүлбэр, дижитал технологи ашигласан нээх, хаах ёслол, хүндэт жагсаал, "Халимны театр"-ын хөгжимт жүжиг зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа. Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 300-400 мянган үзэгчийг татдаг энэ наадамд өнөө жил Монгол улсын төлөөлөл мөн оролцов. Учир нь, Ульсан хоттой эгч, дүү хотын харилцаатай Монгол, Япон, Герман, Филиппин улсын төлөөлөл энэ наадамд уригдсан юм. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.